Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
Соёл урлаг
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Арслан хээтэй алт мөнгөн тоногтой авдар
2013/09/08
Авдар дээр айл гэрийн сүр хүч, цог хиймрыг бадрааж, муу бүхнээс хамгаалах 4 хүчтэн байрлуулан зэсээр хөөмөлдөж алт мөнгөөр шарсан

 Уран бүтээлч дархан Нацагдоржийн Мөнгөнбаяр


дэлгэрэнгүй
Монгол гэр
2013/09/08
Бүрэн тавилгатай тавилгын хээ угалзыг зэсээр хөөмөлдөж алт мөнгөөр шармалдсан

 Уран бүтээлч дархан Нацагдоржийн Мөнгөнбаяр
дэлгэрэнгүй
Монголын эдийн засгийн ухааны анхны ном
2013/09/07
Халхын хэцүү Товангийн 1853 он зохиосон "ХЭБЭЙ ВАНГИЙН АЖ ТӨРӨХ ҮЙЛИЙГ ЗААСАН СУРГААЛ БОЛОЙ" ном юм.
Түгээмэл элбэгтийн гуравдугаар он зургаан сард
Хэбэй вантангаас харьяат хошууны төрлийн дарга, тайж нар, дөрвөн сумын занги хүнд, жагсаалын дарга, хафчууд, хөөгч нарт тушаалгаж тэдний тус тусын баг сумны доторхи тайж ард, шар хар олон бүхний аж төрөх явдлыг сургасан нь үүрд хичээнгүйлэн дагаж явуулах дүрэм хэмжээний дэвтэр данс болой.
дэлгэрэнгүй
Анхны цагаан толгой
2013/09/07
Монгол улсын анхны 128 үсэгтэй цагаан толгойг Тован ноён зохиож 300 гаран хүүхдүүдтэй ардын сургуулийг байгуулж байсандэлгэрэнгүй
Соёлын биет бус өв
2013/09/05
4 дүгээр зүйл. Соёлын биет бус өв
/Энэ зүйлийн гарчигт 2005 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
4.1. Ард түмний билэг авъяас, мэдлэг, туршлага, эрдэм ухаан, ур чадварын тодорхой илэрхийлэл болон биет бусаар өвлөгдөн уламжлагдаж ирсэн түүх, угсаатны судлал, ардын билэг, зан үйл, ур хийц, арга барил, дэг сургууль, урлаг, шинжлэх ухааны ач холбогдол бүхий дараахь оюуны соёлын үнэт зүйлийг соёлын биет бус өвд хамааруулна:
4.1.1. эх хэл, бичиг, түүний хүрээний соёл;
4.1.2. аман зохиол;
4.1.3. ардын уртын болон богино дуу, тууль, тэдгээрийг дуулах, хайлах  арга барил;
4.1.4. хөдөлмөр, зан үйлийн холбогдолтой уриа дуудлага;
4.1.5. хөөмий, исгэрээ, аман болон тагнай ташилт зэрэг өгүүлэхийн эрхтний шүтэлцээт урлаг, тэдгээрийг  илэрхийлэх  арга  барил;
4.1.6. үндэсний хөгжмийн зэмсгийг урлах,хөгжимдөх, аялгуу  тэмдэглэх арга барил;
4.1.7. ардын уламжлалт бүжиг, бий, биелгээ;
4.1.8. уран нугаралт болон циркийн үзүүлбэрийг илэрхийлэх гоц  авъяастны ур чадварын арга барил;
4.1.9. ардын гар урлалын дэг сургууль;
4.1.10. ардын ёс заншил, зан үйлийн уламжлал;
4.1.11. эрдэм ухааны уламжлал;
4.1.12. ардын бэлгэдэх ёсны уламжлал.

СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ хуулиас
дэлгэрэнгүй
Түүх, соёлын дурсгалт зүйл
2013/09/05
3 дугаар зүйл. Түүх, соёлын дурсгалт зүйл
3.1. Түүхэн тодорхой орон зай, цаг үеийн төлөөлж чадах түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий дараахь эд өлгийн зүйлийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр түүх, соёлын дурсгалт зүйлд хамааруулна:
/Энэ хэсэгт 2004 оны 4 дүгээрсарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
3.1.1. эртний хүний оромж, отог бууц, оршин сууж байсан ул мөрийг хадгалсан соёлт давхарга, ашигт малтмал олборлож, боловсруулж, үйлдвэрлэл эрхэлж байсан газар, булш хиргисүүр, бунхан, оршуулга, тахилгын газар, хөшөө чулуу, хадны сүг зураг, бичээс зэрэг археологийн дурсгал;
/Энэ заалтад 2004 оны 4 дүгээрсарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
3.1.2. эртний хот суурины үлдэгдэл, балгас, хэрэм, цайз болон уран барилгын цогцолбор, сүм дуган, хийд, гудамж, талбай, байшин барилга зэрэг уран барилгын дурсгал;
3.1.3. угсаатны хувцас, чимэглэл, гэр болон аж ахуйн тоног хэрэгсэл, хөдөлмөрийн багаж зэвсэг, хөгжмийн зэмсэг, түүнчлэн уламжлалт тоглоом наадам, шашин шүтлэгтэй холбогдолтой эд өлгийн зүйл;
3.1.4. сурвалж  бичиг, гар бичмэл, барын болон хэвлэмэл ном судар зэрэг бичгийн дурсгал, гэрэл зураг, кино, дүрс бичлэг;
3.1.5. уран зураг, уран баримал, хөөмөл, цутгамал, сийлбэр, зээгт наамал, хатгамал, цаасан шуумал, шавар болон вааран эдлэл зэрэг дүрслэх урлагийн бүх төрлийн бүтээл;
3.1.6. түүхэн хүмүүсийн амьдрал, үйл ажиллагаатай холбоотой байшин барилга, эд өлгийн зүйл, баримт бичиг;
3.1.7. түүх, соёлын дурсгалт цогцолбор газар;
/Энэзаалтад 2004 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
3.1.8.эртний хүн, амьтан, бичил биетэн, ургамлын чулуужсан олдвор, ул мөр, тэдгээрийг агуулсан олдворт газар;
/Энэзаалтыг 2004 оны 4 дүгээрсарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
3.1.9. эрдэс, үнэт чулууны ховор олдвор;
3.1.10. эд өлгийн бусад зүйл.

СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ хуулиас

дэлгэрэнгүй

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats